shkolakz.ru 1 2 ... 23 24
Заан залуудай роман Б.Ренчин


ОРШИЛ

Yvрийн туяа гэдэг тvvхэн роман анх vvсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийн туулж єнгєрvvлсэн  явдлы нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасан зvйлд тэр зоригт євгєний насан туршийн сонин явдлыг яахин багтааж болох ажээ. Чингээд, сэтгэлэг адил Зєвлєлтийн хєхдєєс зоригжуулсанд урмас орж, vvрийн туяаг бичин гvйцэх vес, надад нэгэн санаа тєрсєн нь : Манж дайчин улс, олноо єргєгдсєний Монгол улс, Монгол ард улс ын энэ гурван тєрийн нvvр vзсэн євгєдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал vзэж єнгєрvvлсэн явдлы нь дvрслэн vзvvлсэн. Yvрийн туяанаас цаашлаж, тvvх юvгээн бvтээгч ард тvмнийхээ vе vеийн байдлаас нэг нэг роман бичиж, эртнээс Yvрийн туяа хvртэл vргэлжилсэн нэгэн цуврал роман бичиж vзвэл зvгээр юмсан гэж бодогдлоо. Зєвлєлтийн алдарт эрдэмтэн, академич, профессор багш нар минь , монгол хэл бичгийн шинжлэлд  насаа зориулан оролдох хvн , дан ганц монгол хэл бичгээр хязгаарлавал, учир дутагдалтай болно.

Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлд гvйцэд гvнзгий оролдох гэвэл , хэл бичигтэй салшгvй холбоотой бєгєєд харилцан шvтэн барилдсан шинжлэлийн зvйлийг  уйгагvй оролдож,  аман зохиолын зvй, угсаатны зvй, эртний судлал, тvvх зэрэг зvйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс, сая учир бvрдээд, хэл бичгийн судлалд  нэмэр оруулж болохын дээр , бас уг судалсан зvйлээс єєр тєрлийн юм бичихэд хэрэглэх зvйл бvрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёсон нь , надад одоо л их тус болж, миний зохиолч сэтэртэй болсон нь ч мєн тvvнээс vндэслэсэн билээ. Чингээд, єдгєє vсэн буурал болж, насны наран хэлбийж буй vес, эрдэмтэн багш нарыг шvтэн олсон  хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зvйн талаар гучин илvv жил  оролдон цуглуулсан зvйлээ бие баахан танагтай байгаа дээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар , тэдгээр цуглуулсан зvйлээс уран зохиолын зvйлд  хэрэг болох юм єдий тєдий  гарахыг тэвчин vл тvвдэх тул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож vзье хэмээн, хєндий цээжинд ургасан vзэгдлээ цааснаа буулгахдаа мєхєс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм vvсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж vзье  хэмээн , балар эртний чулуун зэвсгийн vеэс сэдэвлэсэн энэ Заан Залуудай  гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо. Чулуун зэвсгийн vеийн  манай дээдэс, єндєр євгєс, байгалийн тvмэн эрхшээлийн дунд чадал мєхєс, мэдлэггvйхэн, зэвсэг хэрэглэл нэн ядуу асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хvсэл мєрєєдєл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хvчин vзэгдлийн vнэн учрыг  мэдэхгvй боловч, хєдєлмєрийн хvчээр мичнээс хvн болж, бидний олоогийн vед зvглэсэн анхны мєр гаргасан тэр vеийг лvрслэн vзvvлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсролыг  эртний судлалч нар нээн vзvvлж, аман зохиол, угсаатны зvйч хvмvvс, олон угсаатны утга соёлын зvйлийг харшуулан гаргаж, дэлхийн олон улсын дунд бусдын адил шатны хєгжилд хvрч завдаагvй аймаг угсаатны соёл боловсролын зvйлийг судалсан нь , чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсрол, утга соёлын  хир хэмжээ тодорхой болсон  vvнд , тэдгээр зvйлийг баримжаалан , монгол аман зохиол, угсаатны зvйн сэдвээс бас хэрэглэж найруулан бичсэн vvнээ, зохиолчын хувьд надад санаа байвч, чадал хvрэлцээгvй зvйл байж болох юм. Тийм зvйлд уучлахыг єчмvv. Балар эртний тvмэн харанхуйн vед бас буман мэдэхгvйн дунд  оршиж байсан балрын хvмvvс, тэр мєртєє мєн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хєгжлийн зvг чадан ядан, унан дусан зvтгэж явсны нь уран саналгын vvднээс дvрслэн vзvvлж, тэр балар эртний хvмvvсийн дунд Европ зvгийн  германы Неандерталын хєндийн балрын хvн, Дундад улсын  Бээжингийн хvн гэж хvн судлалтан эрдэмтэн мєн эртний судлалтан  эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хvний зэрэгцээгээр, мєн тэр хавилцаа vед нь  манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний єндєр євгє, чулуун зэвсгээ барин , аж тєрж, амь зууж явсны баримтыг Зєвлєлтийн эртний судлалч эрдэмтэн олж,  Зайсан толгойн  зvvн урд хормойд нь хvртэл чулуун зэвсгийн  хvний орогнож байсан газар, чулуугаар vйлдвэрлэж байсан зэвсгий нь олсон тул, би германы Неандертал ч оролгvй, Бээжингийн балрын  хvний орогносон  газар чхvрч очилгvй, хаяанд маань тvмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дvрсэлж, vзье гэж зорин бодоод, сурах бичигтээ члуун зэвсгийн хvн гэж vздэг манай сургуулийн  багацуулд ч энэ зvйл сонин байж юуны магад гэж бодож бичсэн хэрэг.

Уншигч нєхєд, та бvхнээ ийнхvv зориулан бичсэн vvнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ надад харамгvй, шуудангийн 119 дvгээр хайрцагт бичиж, цаашдаа vvний хойд дахь цуврал болох vйлд минь тусална уу. Yvний тул, эл оршлын хэдэн vг бичин нуржлаа.

Улаанбаатар, харагчин туулай жилийн
хаврын тэргvvн сарын сайн єдрєє .

Эргийн бургасанд суун чагнаваас
Yелзэн урсах Туул голын ус нь
Эртний домог шивнэн ярих мэт
Yймцэх сэтгэлээ тогтоон,
Наран гэрэлд  нvдэн аниваас,
Балар vеийн vзэгдэл ургаад
Надаар хэлмэрч хийж, тvvхээ
Багацуулд уламжлах гэсэн мэт …

Єгvvлэх нь : Тэр аюултай том амьтан, гэв гэнэт, цов цочмог шугуйн єтгєн бургасан дотроос аягvй муухай урхиран гарч, галзуу мэт дайран оржээ. Тvргэн урсгалт, тунгалаг уст голын уудам нуга, дээр мангир тvvж байсан эмэгтэйчvvд, хvvхэд багачууд сочин эмээж, сандран бархиралдаад, хойд уулын энгэрт, єндєр сайхан дэнж дээр харагдаж байгаа єрх гэрийн зvг улаа бутран гvйлдтэл, хамар дээрээ урт богино хоёр эвэрт, бараан шар урт vстэй тэр хирис , хойноос нь газар донсолтол пижигнэн хєєгєєд, Туулай хvvг том тавхайгаараа мэлхий гишгэсэн шиг няц даржээ. Хєєрхий жаалын амь тасран, элээнд шvvрvvлсэн бєжин шиг аягvй муухай часхийтэл бархирсан дуунд нь Залуудай хvvгийн хуйх нь хєндийрч, vс нь сєхvйн босоод ирэх шиг боллоо. Айж сочсондоо, эргэж Туулайхvvгийн яасныг харах завгvй урагш ухас хийх  зуур, дэнж дээрх хэдэн єрх гэрийн гадаа , наранд ээж суусан  єтгєс  эмгэд сандан мэндэн, унан дусан босож, vймэлдэн арваганах нь харагдтал, муухай заар ханхлаад, нэг их ширvvн vстэй юм  араас нь лvс хийтэл мєргєж, уул дайвалзан, газар дээшээ, тэнгэр доошоо гарах шиг болоод, бургасны орой нь уруугаа унжиж байх шиг хачин сонин vзэгдээд, гэнэт нvд харанхуйлжээ. Хирисийн хєлд дайруулаад, тахийн хомоол шиг эргэлдэн vсэрч, газар мєргєж ойчихдоо, хурамхан зуур ухаан алдсанаа тєдхєн сэхэж, яаран єндийн харваас, зугтаасан эмс хvvхдийн тvрvvч нь , наад захын єрх гэрт хvрэх шахасхийж, хойноос нь тэр муухай догшин амьтан  уулнаас єнхрєн буух vхэр чулуу мэт vсрэн давхиж, хvvхэд багацуулыг тоохгvй, эмэгтэйчvvдийн хойноос хєєж явах ажээ. Залуудайн айн эмээн, дэмий л ширтэн хартал, тэр махан овоо шиг том амьтан, толгойгоо єчvvхэн тєдий  хоёр нэг хєдєлгєсхиймэгц, дэргэд нь нэг нь арвайн сарвайн, аргал хоргол чавхдах адил, дээшээ ойн vсрэх нь vзэгджээ. Чингэсээр, Поодой бєєгийн єрх гэрийн зvг , хурдан хєлт Паалиагийн хойноос нэхэн давхиж яваа нь Залуудайн гvдэнд жигтэйхэн тод харагджээ. Поодой бєєгийн євгєн ав Оодой дархан, єрх гэрээсээ жад барин гарч, Паалиа тэр бяцхан бор толгой шиг єрх гэрийнхээ орйо дээр гvйн гарахтай зэрэг, хирис, хойноос нь гvйцэн, нохой хуцуулж, єрх гэр дээр эрчээрээ давхин гарахыг Залуудай зvvдэлсэн юм шиг, айн эмээн, хєдлєх дуугарах тэнхэл тасран,  харж байтал, улаан шороо манараад, Паалиа, Оодой, хирис цєм далд орж, гагцхvv тэр муухай том амьтны хєндий цээжнээс гарч байгаа архирах сvрт дуу, нохой шуугилдан хуцах, эмэгтэйчvvд чарлалдан  хашхилдах чимээ дуулдан авай. Залуудай хvv сочин сандарсандаа хярсан бєжин адил, газар наалдан хэвтээд, хирист мєргvvлж євдсєнєє ч мартаж, євсний завсраар дэнж дээрх єрх гэрийн зvг юу болж байгааг эмээн ширтвээс зарим єрх гэрийн єрх нvхээр дотор нь байсан эмэгтэй, ганц нэг эмгэд цухуйн гарч, хэдэн нохой, Доодойн єрх гэрийн тэнд хуцан гvйлдэх нь vзэгдэв. Эргэж харахад , хирист дайруулан гишгvvлсэн Туулайхvvгийн шилэн хvзvv таталдсан юм шиг , толгойгоо єлийж, ангайсан ам нь хашгирч байгаа юм шиг боловч, завжаар нь цус гоожин, єрєєсєн гарт нь хэдэн мангир тас атгаастай, сvvжин бие нь няц гишгvvлчихсэн харагдаж, цаана нь эмгэн Мангина алдлан хэвтэж, бас хирисийн давхисан замд дайралдаж мєргvvлсэн ганц нэгэн эмэгтэй тэвдэж байгаа нь , бие агшиж, жижиг бичил болсон адил, их л сvргvй, бас огт хєдлєхгvй байгаа нь  айдас хvрэм аягvй vзэгдсэнд , Залуудай уйлах дур хvрэвч, хээр газар уйлж, чимээ гаргаж болдоггvй юм. Ан араатан халдана гэж эмэг эхийн сургадгийг санаад, шvдээ зуужээ.  Поодойн гэрийн тэндэх улаан тоос ч тэр завсар замхарч  амьтан тойрон бужигнаж, нохой хуцаж, хирисийн буйлах муухай дуу vе vе гарч байхыг чих тавин хартал, тэр амьтан бараа туруугvй  болсон мэт. Бас олон хvний овооролдсоны завсраар Поодойн єрх гэр vгvй болсон мэт. Учир байдал мэдэгдэхгvй хачин болсон тэр зvг  гайхан харваас, олны дунд эмэг эх нь vзэгдэх шиг болоход хайртай эмгээгээ танимагц, єндийн босож, ухасхийн гvйж орхилоо.

Хирисээс тутаах vес, торж унасан гаvраа хярж, хэвтсэн ганц нэг багацуул, Залуудайн гvйхэд, хойноос нь дагаж, бас гvйлдэх чимээ сонсодлоо. Хирист дайруулагсдын хажуугаар гарахад, цєм эвгvй хэвтэж, огт vл хєдлєх байдал нь vхсэн ан гєрєє, хvн харыг хэдий нас бага боловч, олон vзсэн Залуудайн нvдэнд тусаж, босохоосоо єнгєрсєн ажээ гэж бодон гvйтэл нэг эмэгтэй хєдлєх шиг боллоо. Бие биедээ тусалж байхыг vргэлж хэлvvлж, ахас ихсээ  харилцан туслалцау байдгийг vзэн хvмvvжсэн тул Залуудай, тэр хэвтэж байгаа эмэгтэйг хєдєлмєгц, дэргэд нь гvйж очоод, хажууд нь явган суутал, хойноос нь дагаж  гvйсэн Алцгар, Арваалж, Чулуун гурав гvйцэж ирээд, дєрвvvлээ vзвээс, Алцгарын эгч Пентуу ажээ. Бие чийрэг хvдэр тэр эмэгтэй, нvдээ нээн, єндийх гэснээ ёолж, єнєє дєрвєн жаалыг хармагц, алмайрсан мэт хачин харц нь ухаан сэхээ орсон шинжтэй  болж, сулхан дуугаар
- Єнєєх хэцvv нэрт амьтан хайчив? Гэж шивнэн асуугаад, багацуулын хариу хэлэхээс урд, бас нэг ёйлсхийгээд хоёр хєл мэдээ байхгvй, зоо нуруу их євдєж  байна гээд , дахин нvдээ анив.
- Алцгар чи эгчийгээ харж бай. Бид хvн дуудаж ирье гээд Арваалж, Чулуун  хоёрыг дагуулан , єрх гэрийн зvг гvйсээр ойртон очтол, Поодойн цємєрсєн єрх гэр дотроос хирисийн хилигнэн буйлах дуу гарсаар ажээ. Эхийн зvг гvйн очиж, суганд нь наалдан тэврээд, утаа єєх тосны vнэр шингэсэн сармай дээлийн их л дадсан vнэр авмагц, дотор нь онгойж,
- Пянтуу эгч, хирист мєргvvлэн бэртчихлээ. Бид vvрээд даахгvй яадаг билээ гэхэд нь , Поодойн цємєрсєн гэрийн тэнд  байсан эмэгтэйчvvдийн дундаас солонго сонсох сонор чихтэй эмэг эх нь , хэдийн тэр vг сонсоод,
- Ээ бид энд хирис єрх гэр цємєлсєнд авигтаж сандраад мартчихлаа. Цэцэг,Балт, Хvрнэ, Мєндєл та дєрєв очиж Пянтууг дамжилж ир. Хормойгий нь зєрvvлээд, ханцуйгаар нь мод шургуулж дамжилдаг  юм шvv .
Мод аваад яв гэж дєрвєн чийрэг эмэгтэйг тэр суурин єрх айлын хамгийн эгчмэд хашир хvний хувиар тушааж явуулав.

Залуудай,  эмэг эхийн хамт , Поодойн цємєрсєн  єрхийн дэргэд очиж, доошоо эмээн харваас, хирис, єрхийн дээврийг махаараа цєм дарж ойчихдоо, нарийвтар сургааг  унин дээр хар модны долон холтос дэвсэж, дээрээс нь  ширэг жигдлэн єрж хийсэн дээврий нь цєм дарж ойчихдоо, єрхийн тооно тулсан дєрвєн баганын  нэг нь цав гарсан газраа цуурч, шор мэт хурц vзvvртэй болсон нь , тэр нvсэр том амьтны гэдсий нь нэвт хатгаад, бєєрєн тушаа нь цус бултайн цухуйжээ. Хиррисийн зантайсан том толгой нэн хvнд тул, цээжин бие нь доошоо унжиж, урд хоёр хєлєєрєє газар самран, байн байн сvртэй муухайгаар урхирах ажээ. Оодой дархан Паалиа хоёр, нэг буланд , хирисийн эвэр хараахан vл хvрэх газар  хоргодон суугаад, шороо тоос  болчихсон тэр хоёрыг єчvvхэн хєдєлмєгц , хирис догшин нvдээ улаанаар эргэлvvлэн, эврээрээ єлгєж авах гэж урхиран тэмvvлэх тул, хярсан бєжин шиг, буланд бие биедээ шахалдан оцойж суух ажээ. Баганынг газар сайн зоосон боловч, том амьтан єлгєлдєж, тарчлахад нь баахан холхих  байдал орж, євгєн дархан, жаал хvv хоёрын зvг хазайсхийжээ.  Залуудайн эмэг эх Булжуухай, Оодойн булан тушаа нvх ухуулж, хvн багтах хиртэй болмогц, нэг мушгиа сураар Паалиа хvvг урдаар татуулж гаргаад, хирисийн уурлан урхирах нь баахан  завсарламагц, євгєн дархныг гаргаж эхэллээ. Тэгтэл хирис ахин буйлан  урхирч, хамар амнаасаа євгєний биед цус нєж тургин зvтгэсээр, баганыг ганхуулж, Оодойн дээлийн хормойноос эврээрээ дэгээдэн татсанд, эмэгтэйчvvд, тэр догшин сvрт амьтны гэнэт хєдєлж ухасхийснээс  айн цочиж, мушгиагаа алдсанд , ганц чийрэг Хойлог  чинэрэн  улайтлаа угз татаад, євгєний цээж биеийг нvхээр цухуйтал суга татсанд, хирисийн эвэрт єлгvvлсэн сартай дээлийн хормой цуу буугаад євгєн, хирисийн эвэрт гэдэргээ татуулсандаа тэсгэлгvй айж  магнайд нь хєлс агшин зуур бурзайн гараад, дэмий л ам ангалзан , нvхний амсрын ширэгнээс хуруугаа шигдтэл зууралдан тогтосхийв. Хирисийн цус, шороо тоос болсон царай, бvлтийсэн нvднээ vхмээр сандарч хэлмэгдсэн байдал тодорсонд , Булжуухай эмгэн,

- Татаач . гэж  хашгираад, залуу хvvхэн шиг vсрэн , Хойлгийн  барьж байсан мушгианы vзvvрээс шvvрэн, Оодойг угз татан гаргалаа. Євгєн нvхний амсарт суга татуулан хэвтээд, сандарч тэвдсэндээ єндийх чадалгvй , дэмий  л хэнхдэгээ оволзтол амьсгаадан  нэгэн хэсэг хэвтэв. Булжуухай, Залуудайг ус аваад ир гэж тушааж, жаалхvv яаран гэртээ ороод, шавар ваарт байсан уснаас бvдvvн хийцтэй шавар том аяганд хийж, євгєнд авцарч єгєхєд нь гуд гуд  залгиад дотор нь  сая онгойж, магнайн хєлс арчин сармай дээлийнхээ цуу татуулсан хормойг барьж vзээд :

- Yхлээ гэж бодсон. Хойлгийн шєрмєстэй  Булжуухайн бушууд л  амь гарлаав шvv. Ёх доо, айгаагvйгээ  айж, сандраагvйгээ єнєєдєр ганцхан сандарлаа даа. Айсандаа ам хатчихлаа. Ус ууж, дотор онгойх шиг боллоо. Насы минь аваарай, хvv минь гэж Залуудайд аянаа єгєєд єндийж, єнєєх цємєрсєн єрх гэрийн нvхний зvг шагайж vзвээс хирис , Оодой  євгєнийг дайрах гэж дошгирон тийчлэхдээ гэдсэнд нь шаасан багана биед нь чулам шигдэж, эцсийн тамир тасарч, мундаг том бие нь чичив, татав хийж амь тавьж байгаа ажээ. Шилэн хvзvvнд нь цус бялтаж, лав нэг шарх олсон амьтан бололтой. vгvй тэр юу цухуйж байна. Жадны хугархай иш байх шив дээ. Энэ лав нєгєє гєрєєчинтэй дайралдаж шарх олоод, тvvнээсээ болж, тэнэг уур нь хєдлєєд, манайхныг дайрч, уршиг тєвєг  чирсэн бололтой. Манай гєрєєчин загасанд явсан шvv дээ. Энэ амьтан хаа , ямар улстай дайралдав аа. Аль вэ хvv минь, авынхаа жад аваад ир гэж Залуудайгаар анч Бодонгийн чулуун гилбэртэй, жад ацруулаад, хирисийн зоог хэд хэд сайн чичээд vзтэл, тэр том амьтан ер хєдєлсєнгvй. Єрхийн минь эвдэн цємєлсєн энэ хирис манайх боллоо. Анчин ирэхээс ємнє  бид амаа тосдож, гэдэс гарлаа. Булжуухай чи  чи хэдэн  хvнтэй энvvнийг vнэр орохоос нь ємнє эвдэн аргалж, идээ хоол хийж  vз л дээ. Би нэг хэдэн хvнийг дагуулж, наадах чинь амь хохирсон хvнээ оршуулж vзсvv гэж бослоо. Бяцхан суурин єрх айлын нэг хэсэг, эмэгтэйчvvд Оодой євгєнийг дагаж, дэнж дээрээс буугаад, голын бургас улиаснаас  Оодой євгєний  чулуун сvхээр  огтолсоныг  дамнуурга шиг юм хийж, хирист дайруулан vхэгсэдийг отгийнхоо нєхцєгчдийн хvvр  тавьдаг газар дамнан аваачих боллоо. Туулайхvvгийн эх  догшин хирисийн хєлд няц гишгvvлсэн  жаалынхаа амнаас гарсан цусы нь євсєєр арчаад, тэсгэлгvй гашуудаж, vсээ задлан, нvvрээ маажилж,

Алгын чинээ  жаал хvvгээ
Анчин болохыг vзэхээс єнгєрлєє
Эрхийн чинээ жаал хvvгээ
Эр хvн болохыг vзэхээс єнгєрлєє
Эвий хонгор минь эвий
Эх нь гашуудан дууднам
Дайрах хирисийн хэлд осолдоно гэж
Даанч бодсонгvй чамайгаа хvv минь
Ууртай хирисийн хєлд осолдоно гэж
Ухаанд минь ч орсонгvй чамайгаа, эвий
Хєєрхий хонгор минь хєєрхий
Хєгшин эх чинь гаслан уйлнам
Алаг vрийнхээ амнаас гарсан цусы нь
Арчин арчин аюулт хирисийг зvхнэм
Хайрт vрийнхээ няц гишгvvлсэн биеийг
Харан харан хар хирисийг хараанам
Эвий хонгор минь эвий
Эх чинь гашуудан дууднам
Єглєєний єєд улаан нарнаар сэрээд
Єндийж намайгаа хардаг асан хvv минь
Yдшийн шар нарнаар намайгаа тэврээд
Yнсээд нойрсдог асан vр минь
Хєєрхий жаал хvv минь хєєрхий
Хєгшин эх чинь гаслан уйлнам
Эвий эвий эвий эвий,
Элэг минь эмтэрнэм
гэж уйлан гашуудах нь даанч єрєвдєлтэй тул, Оодой євгєн дэргэд нь хvрч, ирэн тайтгаруулах хэдэн vг хэлж, Туулайхvvгийн ясыг дамнуурганд тавиулан, отгийн хvний яс тавьдаг газар зvглэн цував. Уулын энгэрт Оодойн заавраар  эмэгтэйчvvд мол чулуугаар хэдэн гvйхэн нvх ухаад,  євгєн дархан нєгчигсдийн хувцсыг энд тэнд нь чулуун хутгаараа эсгэж, чархи гэдэг тvvхий ширийг  нойтонд нь хєлийнхєє шагайд хvртэл хумин тааруулж хатаасан шаахай гутлын зуузай хавьд бас эсгэж,
Эд нь эзнээ дагаж,



следующая страница >>