shkolakz.ru 1
Эхний бодлогын загвар нь ажилтны цаг барилт болон ажлын ирц чухал байдаг бизнесүүдэд тохиромжтой. Энэ бодлого нь бизнесийн хэрэгцээ ажилтнуудыг ажилдаа цагтаа ирэхийг шаарддаг бөгөөд ажилдаа ирж чадахгүй болсон үедээ танд мэдэгдэх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл ажилтнуудад төрүүлэх зорилготой байдаг.



Ажил таслалтын талаархи бодлого #1

Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэлийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм. Ажил таслах буюу хоцрох нь таны ажил эрхлэлтийн бүртгэлийн нэг хэсэг болно.

Цаг барих шаардлага
. Ажилтнууд ажлын байрандаа цагтаа ирсэн байх ёстой. Ажлаас хоцрох гэдэг нь эхлэх хуваарьтай цагаасаа дор хаяж [тоо оруул] минут хожимдож ажлын байрандаа ирэхийг хэлнэ. Та мөн ажлаасаа хоцорч болохоо мэдэж байвал зохих хүнд мэдэгдэх ёстой. Ажлаас хоцрох нь ажилтнуудын багийн ажиллагаанд саад учруулдаг тул ажилдаа цагтаа ирэх нь бид бүгдийн ажлыг хөнгөвчилнө. Ажлаас хоцрох буюу тарах цагаас өмнө ажлын байрыг орхих явдлыг сахилгын арга хэмжээ авах шалтгаан гэж үзнэ.

Ажил таслалтыг тоолох
. Ажил таслалтыг тоолох дүрэм байна:


  • Дор хаяж хагас ажлын өдөр хуваарьгүйгээр ажил тасалбал нэг тохиолдол гэж тоолно.

  • Нэг буюу түүнээс олон ажлын өдөр дараалан тасалбал нэг тохиолдол гэж тоолно. Жишээлбэл, хэрэв та хоёр өдөр дараалан ажилдаа ирээгүй бол нэг тохиолдол гэж тоолно.

  • Хэрэв ажилтан (өвчний улмаас) ажил тасалсны дараа эргэж ирээд нэгээс илүү өдөр ажилласны дараа дахин уг өвчний улмаас явбал, уг таслалтыг нэг тохиолдол гэж тоолно.

Давтан тасалбал амаар сануулах, бичгээр сануулах, түр огцруулах буюу ажлаас халахад хүрнэ.

Журам
. Та ажилдаа ирж чадахгүй тохиолдолд, урьдчилан утасдаж, зохих хүнд мэдэгд, гэхдээ бусдыг ажлаа зохицуулах боломжтой болгохын тулд ажил эхэлдэг тогтмол цагаас өмнө утасд.

Амралтын өдрүүдийг яаралтай тохиолдлоос бусад үед дор хаяж 24 цагийн өмнө төлөвлөсөн байх ёстой.

Ажилтнууд ажил эхлэхээс өмнө зохих хүнд мэдэгдсэн үед өвчний улмаас хүндэтгэх шалтгаантай ажил тасалсан гэж болно. Урьдаас төлөвлөсөн эмч/мэргэжилтэнтэй уулзах тов (хуульч, түшмэл, зөвлөх г.м.) буюу бусад үнэмшилтэй шалтгаантай үед даргаасаа урьдчилан зөвшөөрөл авсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай ажил таслалт гэж үзэж болно.


Зохих хүнд мэдэгдэлгүйгээр, хуваарьтай гурав буюу түүнээс олон ажлын өдөр дараалан тасалбал сайн дураар ажлаас халагдаж байна гэж үзэх бөгөөд цалингийн сангаас хасагдана.

З
өвшөөрөлтэй ажил таслалтын баримтжуулалт. Бид өвчний чөлөө буюу шүүхийн үүрэг зэрэг ажил таслалтын зөвшөөрөгдөх шалтгааныг баримтжуулахыг шаардах буюу шаардлагатай бол баримт бичгийг шалгаж болно.

Тааг
үй цаг агаар. Уг үйлдвэр таагүй цаг агаартай үед ч тасралтгүй ажиллах ёстой. Тиймээс ийм онцгой нөхцөлд ажилтнуудын ажил дээрээ байх нь асар их ач холбогдолтой юм. Та ажилдаа ирэхийн тулд байдгаараа хичээх ёстой. Хэрэв цаг агаарын онцгой нөхцөлд хуваарьтай байсан ажилдаа ирээгүй бол таныг тасалсанд тооцно.

Хоёрдахь бодлогын загвар нь хуваарьт ажлын цагийг хатуу дагах нь тийм ч чухал биш бизнесүүдэд илүү тохиромжтой юм. Та мэргэжлийн болон урлагийн хүмүүс, тухайн даалгаврыг биелүүлэхэд зарцуулсан цагаас илүү цаг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байдлаар нь ажлын үр дүнг нь хэмждэг бусад хүмүүсийг ажиллуулж байгаа тохиолдолд арай сул бодлоготой байх нь зөв байж болно.

Ажил таслалтын талаархи бодлого
#2


Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой. Нөгөө талаар хэрэв та ажлаа стандарт ажлын долоон хоногоос бага хугацаанд хийж гүйцэтгэж чадвал, энэ нэмэлт цагийг өөртөө тохируулан чөлөөтэй ашиглаж болно. Таныг мэргэжлийн хүн гэж үзсэний хариуд та эдгээр давуу эрхээ буруугаар ашиглахгүй байна гэж бид бодож байна.

Тантай мэргэжлийн хүн гэж харьцаж байгаа ч, бизнесээ урьдчилан мэдэж болох байдлаар явуулах боломжтой байхын тулд ажил таслалтын талаархи ерөнхий удирдамж шаардагдаж байна. Бид таны ирж, явахыг хянахыг сонирхохгүй байгаа хэдий ч, боломжтой бол таныг хэзээ ажилдаа ирэхгүй байхыг урьдчилан мэдэх хэрэгтэй байна. Эдгээр удирдамжид дараах зүйлс багтана:



Ажил таслалт
. Ажилтнууд зөвшөөрөлтэй ажил таслахаас бусад үед ажил дээрээ байж, ажлын бүтэн долоон хоног ажиллах ёстой. Зөвшөөрөлтэй ажил таслалтад дараах зүйлс орно:

урьдчилан төлөвлөсөн амралтын хугацаа

өвчний чөлөө

ажилчдын нөхөн төлөгдөх гэмтлийн чөлөө

танай гэр бүлийн хүмүүсээс нас барах

шүүхийн үүрэг

сонгууль өгөх чөлөө

цэргийн чөлөө

таны хяналтаас гадуурхи онцгой байдал


Мэдэгдэх журам
. Ажлаас чөлөө авахын тулд боломжтой бол утасдаж, ажилдаа ирж чадахгүй тухайгаа зохих хүнд мэдэгд. Боломжтой бол ажил эхэлдэг тогтмол цагаас өмнө утасдах ёстой.


Та ажлаас хоцрох буюу ажлаа дуусгасан тохиолдолд эрт явах тухайгаа хүнд мэдэгдэхийн тухайд өөрөө яавал дээр гэж бодсоноо дагахыг хүсэж байна. Хэрэв та хоцрох буюу эрт явахыг тань хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа бол тухайн хүн рүүгээ утасдаж, мэдэгд.


Мэдэгдэхгүй байх. Хэрэв та ажилдаа ирэхгүй, утасдахгүй байвал, бид таныг ирэхгүй байх эсэхийг тодорхойлох эрхтэй. Тиймээс манай дүрмийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй гурав буюу түүнээс олон ажлын өдөр дараалан зөвшөөрөлгүй тасалбал сайн дураар ажлаас халагдаж байна гэж үзэх бөгөөд цалингийн сангаас хасагдана.


Хэрэв та удаа дараа зөвшөөрөлгүй ажил тасалбал сануулах, түр огцруулах, ажлаас халах зэрэг арга хэмжээ авч болно.


Таагүй цаг агаар. Таагүй цаг агаартай үед та ажилдаа ирэх үгүйгээ мэдэхийн тулд утасдах ёстой. Мөн таны байгаа газар цаг агаар сайхан байхад ажлын байран дээр буюу түүний хавьд цаг агаарын нөхцөл аюултай байж болно. Хэрэв энэ хавьд цаг агаарын байдал аюултай байгааг та мэдвэл өөрийгөө хамгаалж, ажил руугаа эхлээд утасд.

Ажил таслалтын долоо хоногийн бүртгэл

Ажилтны нэр


Даваа

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба

Ням

Нийт тасалсан цаг